Тээвэрлэгчийн хариуцлагын даатгал
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ
Бүтээгдэхүүний тухай: Таны байгууллага авто тээврийн хэрэгсэл, галт тэрэг, нисэх онгоцоор бусдын эзэмшлийн ачаа барааг гэрээний үндсэн дээр тээвэрлэх үед учирч болох эрсдэлүүдээс үүссэн ачаа барааны хохирлыг нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм.
Үнэлгээ: Харилцан тохиролцоно
Даатгалын зүйл:
- Тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэж буй ачаа бараа
- Тээврийн маршрут: чиглэлийг зааж өгнө.
Үндсэн эрсдэл:
1. Зам тээврийн осол
- Жолоочийн санамсаргүй алдаанаас үүдэн гарсан осол
- Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн улмаас зам тээврийн осолд өртөх
- Зам болон хөрсний нуралт, гулгалт, цөмрөлтөөс үүдэлтэй осол
2. Галын эрсдэл
- Жолоочийн санамсар болгоомжгүй үйлдлээс үүссэн гал
- Тээврийн хэрэгслээс үүссэн гал
- Гал түймэр, тэсрэлт дэлбэрэлтэд өртөх
3. Байгалийн бүх төрлийн гамшигт үзэгдлээс үүссэн осол
4. Гуравдагч этгээдийн хорлон сүйтгэх үйлдэл
Таньд: Тээврийн хэрэгслийн даатгалыг санал болгож байна.