НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ
Мэргэжлийн хариуцлагын даатгал
Бүтээгдэхүүний тухай: Таны байгууллагын ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа мэргэжлийн алдаа гаргаснаас үйлчлүүлэгч болон гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм.
Үнэлгээ: Даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож тогтооно
Даатгалын зүйл: Даатгуулагчийн ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа мэргэжлийн алдаа гаргасны улмаас гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн өмнө хүлээх хуулийн хариуцлага.
Үндсэн эрсдэл: Даатгуулагчийн мэргэжлийн алдаа.
Нэмэлт үйлчилгээ:
- Шүүхийн үйл ажиллагаатай холбоотой зардал
- Хураамж, торгууль, өмгөөлөгчийн зардал
Таньд байгууллагын хариуцлагын даатгалыг санал болгож байна.