Гадаадад зорчигчийн даатгалын нөхцөл
ГАДААД ЗОРЧИГЧЫН ДААТГАЛД ХАМААРАГДАХ ЭРСДЛҮҮД
| Гадаад оронд байх хугацаанд гарах эмнэлэг, эмчилгээний зардал | Шүдний яаралтай эмчилгээ |
| Даатгуулагч хурцаар өвчлөх, гэмтэл авсны улмаас учирсэн эмнэлэг, эмчилгээний болон мэс заслын зардал, эмчлэгч эмчийн жорын хуудсаар олгогдсон эм тарианы зардал зэрэг ердийн, нэн шаардлагатай, зайлшгүй гарах зардлыг эмчлэгч эмчийн дүгнэлтийн дагуу Даатгагч нөхөн төлнө. | Даатгуулагч эрүүл шүдээ гадны хүчин зүйлийн нөлөөллөөр гэмтээсний улмаас яарлтай эмчлүүлэх болсон тохиолдолд Даатгагч 1000 ам.доллар хүртэлх төлбөрийг төлөх ба Даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэсэг нь даатгалын нэхэмжлэл бүрт 50 ам.доллар байна. |
| Нутаг оронд нь яаралтай тээвэрлэх | Шарил зөөн тээвэрлэх | Гэр бүлийн гишүүнийг буцаах | Гэр бүлийн нэг гишүүний аяллын зардал | Даатгуулагчийн гэр бүлийн гишүүдээс нас барсан тохиолдолд | Эм тариа хүргэх үйлчилгээ |
| Даатгуулагч гадаад улс оронд байх хугацаанд хурц өвчилсөн, гэмтсэн тохиолдолд түүнийг хамгийн ойрын эмнэлэгт хүргэх, нутаг орон руу нь тээвэрлэх ажлыг зохион байгуулж гарсан зардлыг Даатгагч төлнө. | Даатгуулагч хурц өвчлөл болон гэмтлийн улмаас нас барсан тохиолд Даатгагч шарилыг нь нутаг оронд нь буцаан тээвэрлэх ажлыг хариуцна. | Даатгуулагч хурцаар өвчлөх, гэмтлийн улмаас 10 ба түүнээс дээш хоногоор хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон эсвэл нас барсан тохиолдолд Даатгуулагчийг дагалдан яваа гэр бүлийн нэг гишүүнийг нутаг орон руу нь буцаах зардлыг Даатгагч хариуцна. | Даатгуулагч хурцаар өвчлөх, гэмтлийн улмаас 10 ба түүнээс дээш хоногоор хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон тохиолдолд Даатгуулагчийн гэр бүлийн нэг гишүүнийг байнгын оршин суугаа газраас нь Даатгуулагчийн гадаадад хэвтэн эмчлүүлж байгаа газарт хүргэх, буцаан хүргэх тээврийн зардал, мөн зочид буудлын зардалд зориулан дээд тал нь 10 хоногоор тооцон өдөрт 85 хүртэлх ам.долларын зардлыг Даатгагч хариуцна. | Даатгуулагийн гэр бүлийн гишүүдээс нс барсан тохиолдолд Даатгуулагч аялалаа яаралтай зогсоон улмаар өөрийн тээврийн хэрэгслээр эсвэл ирсэн маршрутын дагуу буцах боломжгүй болсон тохиолдолд нутаг орондоо буцах аяллын зардлыг Даатгагч төлнө | Даатгуулагчийн эмчлүүлж байгаа газарт түүнийг эмчлэгч эмчийн бичсэн эм тариа эсвэл Даатгуулагчийг гадаадад аялахаас өмнө бичигдсэн эм тариа нь олдох боломжгүй бөгөөд энэ нь даатгуулагчийн эрүүл мэндэд нэн шаардлагатай болсон тохиолдолд эм тариа яаралтай илгээх зардлыг Даатгагч төлнө. |
| Нислэг хойшлогдох | Гадаад пасспортоо хаяж гээгдүүлэх | Баталгаа гаргах үйлчилгээ | Өмгөөлөгчийн зардал | Бүртгэгдсэн ачаа тээш нислэгийн үед алдагдах | Ачаа тээш хоцрох |
| Даатгуулагчийн хуваарьт нислэг цаг агаарын хүндрэлээс шалтгаалж хойшлогдсон тохиолдолд Даатгагч нислэг хойшлогдсоны улмаас гарах нэмэгдэл зардалд /зочид буудал, хоол унааны зардал/ зориулан 6 цаг тутамд 50 ам.долларын нөхөн төлбөр олгоно. | Даатгуулагч гадаад оронд байх хугацаандаа гадаад паспортоо хаяж гээгдүүлсэн тохиолдолд шинээр пасспорт авахаар элчинд төлсөн зардлыг 500 ам.доллар хүртэл, мөн пасспортоо гээсэн газраас хамгийн ойр элчин сайдын газар болон консул орших хот хүрэх аяллын зардлыг 500 ам.доллар хүртэл нөхөн төлнө. | Даатгуулагч хуулийн хариуцлага хүлээсний улмаас Даатгуулагчид шаардлагатай байгаа баталгааг Даатгагч Даатгуулагчийн өмнөөс 850 ам.доллар хүртэл гаргаж урьдчилгаа олгох ба Даатгуулагч Даатгагчийн баталгаагаар авсан урьдчилгааг 45 хоногийн дотор Даатгагчид буцаан төлнө. | Даатгуулагч гадаад оронд аялах хугацаанд зам тээврийн осол гаргасны улмаас ногдуулсан ял, торгууль болон иргэний холбогдолтой нэхэмжлэлтэй холбоотойгоор үүсэх хэргийн өмгөөллийн зардалд зориулж Даатгагч 2100 ам.доллар хүртэл төлнө. | Тээвэрлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас нислэгийн үед Даатгуулагчийн бүртгүүлсэн ачаа тээш болон хувийн эд зүйлсээ алдсан тохиолдолд ачаа тээшийг олж авах болон алдагдсан эд зүйлсээ нөхөн бүрдүүлэхэд зориулан Даатгагч 210 ам.доллар хүртэлх нөхөн төлбөр олгоно. | Олон улсын агаарын тээврийн холбооны бүрэлдэхүүнд багтдаг агаарын тээврийн компанид бүртгүүлсэн ачаа тээш 6 цагаас дээш хугацаагаар хойшлогдсон тохиолдолд Даатгагч Даатгуулагчид ойр зуурын хэрэгцээт зүйлс худалдан авах зардалд зориулан хоцорсон 8 цаг болгонд 50 ам.долоар нийт 150 ам.доллар олгоно. |